m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 00:36
112
В.Путины уулзалтыг 17 орны сэтгүүлч сурвалжлав

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин арав дахь удаагийн өргөн хэмжээний  ээлжит хуралдаанаа өчигдөр орой Москвад хийлээ.  Цаг хугацаа болоод хамрах сэдвийн хувьд хязгаарлалтгүйгээрээ энэ хуралдаан онцлог юм.  2008 оны хуралдаан 4 цаг 40 минут үргэлжилж байсан бол өнгөрсөн оных ердөө цаг хагас үргэлжилж байсан билээ. Өчигдрийн хуралдаан 3 цаг 10 минут үргэлжлэв.

Хуралдаан Орос оронд үүсээд байгаа урьд тохиолдож байгаагүй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээ, санхүү эдийн засгийн асуудалд чиглэж байв.

Оросын Россия 1, Россия 24 болон нэгдугээр суваг телевизүүд газар дээрээс нь шууд дамжуулжээ.

Хуралдаанд 1259 итгэмжлэгдсэн сэтгүүлчид оролцож Ерөнхийлөгчид асуулт тавьж Ерөнхийлөгч В.Путин тэдний асуултанд цаг хугацааны саадгүйгээр дэлгэрэнгүй хариулт өгч байлаа.

Кремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр хуралдаанд Япон, АНУ, Иран, Герман, Франц, Роман, Беларус, Швед, Израиль, Хятад, Дани, Испани, Абхаз, Польш, Азербайжан, Вьетнам, Английн сурвалжлагчид хуралдааныг сурвалжлахаар очсон байна.

Оросын Россия 1, Россия 24 болон нэгдугээр суваг телевизүүд газар дээрээс нь шууд дамжуулжээ.