m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 01:34
87
Хараа хяналтгүй 74 хүүхдийг цуглуулжээ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас "Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 16-17-ны өдрүүдэд халамж, асрамжийн "Донбоско" төвд зохион байгуулсан байна.

Тус арга хэмжээг нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран гэр бүлээсээ дайжин хараа хяналтгүй яваа, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Энэхүү ажлын хүрээнд хараа хяналтгүй яваа нийт 74 хүүхдийг цуглуулж, бүртгэн, нөхцөл байдлын үнэлгээг хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулжээ. Тэднээс 37 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, мөн 37 хүүхдийг асрамж халамжийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

Хараа хяналтгүй яваа нийт 74 хүүхдийг цуглуулж, бүртгэн, нөхцөл байдлын үнэлгээг хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулжээ.