m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 01:39
79
МУГЖ Б.Сарантуяа “Мөнгөн шөнө” VIP тоглолтоо хийнэ

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Шинэ жилийн бэлэг” цомгоо гаргаад удаагүй бөгөөд энэ сарын 23-нд “Мөнгөн шөнө” хэмээх VIP тоглолтоо “Монет” ресторанд хийхээр болжээ. Тэрбээр тус тоглолтоо хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тоглолтод амьд хөгжмийн хамтлагууд оролцохоос гадна ирсэн зочдодоо гарын бэлэг гардуулж азтай үзэгч шалгаруулах аж.