m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 01:50
74
Точиновака зодог тайллаа

Арваннэгдүгээр сарын тэмцээнд маэгаширагийн 15-аас босч барилдан тавин хувиа хийж чадаагүй “Касүгано” дэвжээний сүмоч Точиновака 26 насандаа зодог тайллаа. Солонгосоос дүрвэж ирсэн гэр бүлээс гаралтай Ри Дэн Вон (жинхэнэ нэр нь) Японы Хёго мужид төрсөн бөгөөд 18 настайдаа Бүх Японы ахлах сургуулийн аварга болж, 2007 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод элсэн орсон юм. Гэвч 177 кг жинтэй, 196 см өндөртэй Точиновака өөрийгөө бүрэн нээж харуулж чадаагүй ба маэгаширагийн №1-д хүрсэн нь оргил амжилт нь юм. Кюүшюүгийн тэмцээнд тэрбээр дөнгөж 3-12 амжилт үзүүлсэн бөгөөд цаашид дээгүүр барилдана гэдэгтээ итгэлгүй байгаа учраас дээрх ийм шийдвэр гаргасан гэнэ.