m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 01:50
121
ОУ-ын театрын хуралд АЖ С.Сарантуяа, Н.Сувд нар оролцлоо

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин  Олон улсын Театрын Институтийн Монгол  дахь төвийн Ерөнхийлөгч АЖ С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн АЖ ТС Н.Сувд нар нь 11 сарын 18-23-ны хооронд Армены Ереван хотноо зохиогдсон Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хуралд урилгаар оролцоод ирлээ. 

Тус хурал нь  “Шинэ дуу хоолой, Шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриан дор 47 орны төлөөлөгчид оролцож, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлын тайлан, ололт, дутагдал, зэргийг хэлэлцэж шинээр удирдах зөвлөлөө сонгосноос гадна өнөөдөр дэлхий нийтийн уран бүтээлчдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд  Үүнд: Олон улсын Театрын Институтийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг яаж чиглүүлэхтэй холбогдсон уран бүтээлчийн бүтээн туурвих эрхийг тодотгосон хуультай байх, Олон улсын Театрын Институтийн гишүүн орны уран бүтээлчид хамтын үйл ажиллагаанд зорчиход визний асуудлыг нэгдсэн системд оруулж шийдэх, залуу уран бүтээлчийг дэмжиж, тэднийг мэргэшүүлэн боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа /сургалт, семинар, фестиваль/ Олон улсын Театрын Институтийн төвүүдийн үйл ажиллагааг нэгдсэн нэг сүлжээнд оруулах зэрэг олон асуудлуудыг хэлэлцсэн.

“Гэгээн Муза” ба “Театр-хүүхэд ирээдүй” наадмыг  Олон улсын наадмын бүртгэлд оруулсан амжилттай ирлээ.

Олон улсын Театрын Институтийн гишүүн орнуудын алсын зорилгын нэг нь хамтын ажиллагааны үндсэн дээр  Олон улсын Театрын Институтээр дамжуулан өөрийн орны хөгжил, тэр дундаа урлаг соёлыг дэлхий нийтэд таниулж түгээн дэлгэрүүлэх байдаг. 

Үүнээс гадна Олон улсын Театрын Институтээс жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн Театр-2014 эмхтгэл номонд УДЭТеатрын 2014 онд хийгдсэн онцлох уран бүтээлүүдийн талаар хэвлэгдсэн байна.

Олон улсын Театрын Институтийн Монгол дахь төвийн Боловсролын хорооны тэргүүн Н.Сувд нь Азийн урлагийн Их дээд сургуулиудын хүрээнд /Театр ба театрын боловсрол дахь шинэ урсгалсэдэвт фестиваль семинарыг 2016 онд Монголд хийх төслийг тус хорооны хурлаар батлуулж төлөвлөгөөнд оруулсан.  Мөн Ерөнхийлөгч С.Сарантуяа  УДЭТ-тай хамтран зохион байгуулдаг “Гэгээн Муза” ба “Театр-хүүхэд ирээдүй” олон улсын наадмыг  Олон улсын  фестивалийн форумд видео болон зурагт хэлбэрээр  танилцуулан хэлэлцүүлж, албан ёсоор Олон улсын наадмын бүртгэлд оруулсан амжилттай ирлээ.