m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 01:55
50
Улсын хэмжээнд томуу, төст өвчний тархалт нэмэгджээ

Энэ сарын 08-наас 14-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлснээс 14.245 (9.8 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.2 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар их байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд 53,606 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,869 (10.9хувь) нь ТТӨ-тэй гэж оношлогдож, энэ нь өмнөх долоо хоногоос 0.7 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй гарчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ