m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 02:08
64
Кисэносато дэвжээгээ сольжээ

Энэ сарын 14-нд Токиогийн Эдогава дүүрэгт “Тагоноура” хэмээх сүмогийн дэвжээ албан ёсны нээлтээ хийлээ. Дэвжээний нээлтийн барилдааныг озэки Кисэносато, Котошёгикү нар хийж, үзэгч олныг баясгасан байна. Хуучны “Нарүто” дэвжээг түшиглэн энэхүү дэвжээг байгуулжээ. Гэхдээ лицензийн асуудлаас болоод “Нарүто”-г толгойлж байсан экс-маэгашира Таканоцүрү дэвжээг дангаараа удирдаж чадахгүй, хувь эзэмшигч 12 рикишитэй хамтран удирдах гэнэ. Уг нь тэрбээр мэргэжлийн сүмогийн 59 дэх ёкозүна Таканосатог нас барсны дараа “Нарүто”-г өвлөн авсан юм. Шинэ дэвжээнд Кисэносато, Такаясү, Ваканосато гэсэн гурван цолтой бөх харьяалагдах аж. Дашрамд сонирхуулахад Эдогава дүүрэгт олон дэвжээ байдаг учраас Кисэносатогийн хувьд бусад бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх боломж гарч байгаа юм.