m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 02:18
65
Орон сууцны 1м2 талбай 2.4 сая төгрөгийн үнэтэй байна

“Монголиан Пропертис” ХХК-иас өнгөрсөн сарын шинэ орон сууцны зах зээлийн төлөв байдлыг тооцоолон гаргажээ. Тус судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар нийт 162 төсөл хэрэгжиж байна. Нийт төслийн 69 орчим хувийг нийслэлийн Баянзүрх болон Хан-уул дүүрэг дангаараа эзэлж байгаа аж.

Тухайлбал, зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны үнийн дунджийг авч үзэхэд 1м2 талбай 2.358 мянган төгрөг байна.

Орон сууцны 1м2 талбай хоёр сая 358 мянган төгрөгийн үнэтэй байна

Харин шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд хамгийн өндөр үнэтэй дүүргээр нийслэлийн Сүхбаатар дүүрэг тайлант сард 2.855 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Хан-уул дүүрэг 2.676 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Баянзүрх дүүрэг 2.275 мянган төгрөгийн дундаж үнэтэй байгаа бол бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2.15 сая төгрөгөөс доош үнэлгээтэй гарчээ.