m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 02:34
44
“Бөртэ чоно”-ын эзэн 25-нд тодорно

Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулдаг оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулах “Бөртэ чоно” ёслолыг ирэх пүрэв гаригт МҮОНТВ-ээр шууд дамжуулан үзүүлэх ажээ. Шилдэг тамирчдыг уламжлал ёсоор спортын сэдвээр дагнан бичиж, бүтээлээ туурвидаг сэтгүүлчдийн саналаар тодруулна. Өнөө жилээс олон улсын жишгийн дагуу анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчныг нэрлэхээр болсон байна. Түүнчлэн оны шилдэг спорт тоглоомын баг, дасгалжуулагч гэсэн номинацид шилдгүүд тодрох учиртай.

Оны шилдэгт нэр дэвшигчид

Эмэгтэй тамирчин

Алтанцэцэгийн Батцэцэг /чөлөөт бөх/-дэлхийн залуучууды аварга, гранпри тэмцээний хүрэл медальт

Очирбатын Бурмаа /чөлөөт бөх/-дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хүрэл, гранпри тэмцээний хошой алтан медальт

Гар бууны эмэгтэй баг-дэлхийн аваргын мөнгө, Азийн наадмын хүрэл медальт

Отярдын Гүндэгмаа /буудлага/-дэлхийн цомын алт, хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медальт

Жүдо бөхийн эмэгтэй баг-дэлхийн аваргын мөнгөн медальт

Чулуунбадрахын Нарантуяа /буудлага/-Азийн наадмын аварга

Доржсүрэнгийн Сумъяа /жүдо/-ДАШТ-ий шагналт V байр, Азийн наадмын хүрэл, гранпри тэмцээний мөнгө, хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга

Мөнхбатын Уранцэцэг /жүдо/-Азийн наадмын алт, “Их дуулга”-ын хошой алт, мөнгөн медальт, самбо бөхийн дэлхийн аварга

Сүхээгийн Цэрэнчимэд /чөлөөт бөх/-дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл, Азийн аваргын хүрэл, гранпри тэмцээний мөнгөн медальт

Эрэгтэй тамирчин

Ганбатын Болдбаатар /жүдо/-дэлхийн аваргын алт, Азийн наадмын мөнгө, “Их дуулга” болон гранпри тэмцээний алтан медальт

Дамдинхорлоогийн Болдбаатар /мото спорт/-“Дакар ралли”-д амжилттай оролцож, “Ралли Монголиа”-д түрүүлсэн

Өлзийбаярын Дүүрэнбаяр /жүдо/-залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгө, гранпри тэмцээний мөнгөн медальт

Ганзоригийн Мандахнаран /чөлөөт бөх/-ДАШТ-ий хүрэл, гранпри тэмцээний алт, хүрэл медальт

Энхсайхны Ням-Очир /чөлөөт бөх/-ДАШТ-ий хүрэл, гранпри тэмцээний алтан медальт

Доржнямбуугийн Отгондалай /бокс/-Азийн наадмын аварга

Даваадоржийн Төмөрхүлэг /жүдо/-Азийн наадмын алт, Азийн элсний спортын наадмын алт, гранпри тэмцээний мөнгө, хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга

Найдангийн Түвшинбаяр /жүдо/-Азийн наадмын аварга, гранпри тэмцээний мөнгө, хүрэл медальт

Доржхандын Хүдэрбулга /чөлөөт бөх/-ДАШТ-ийн шагналт, Азийн аварга, Азийн наадмын хүрэл, гранпри тэмцээний хошой хүрэл медальт

Баг

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг-Азийн наадмын 11 багаас шөвгийн наймд үлдсэн, Азийн элсний спортын наадамд шөвгийн дөрөвт үлдсэн

Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг-Азийн наадамд 16 багаас шөвгийн наймд үлдсэн

Хоккейн шигшээ баг-Challenge cup тэмцээний хүрэл медальт

Дасгалжуулагч

Одвогийн Балжинням-жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Дамдинбазарын Батсүрэн-Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Дашгомын Баттулга-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Жамсрандоржийн Баярсайхан-Самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Лхагвын Ундралбат-Буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Цэрэнбаатарын Хосбаяр-дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн үндсэн багш

Цэрэнбаатарын Цогтбаяр-Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Шархүүгийн Цэвэлмаа-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч