m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 03:04
47
“УБТЗ”-ын хувьцааг ТӨХ-нд хүлээлгэж өглөө

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 357 тогтоолоор буюу хамтарсан компанийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүлэх бодлогын хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр Төрийн өмчийн хороог томилсон билээ. Үүнтэй холбогдуулан Монголын талын хувьцааг төмөр замын удирдлагууд өчигдөр ерөнхий хувь нийлүүлэгч Төрийн өмчийн хороонд албан ёсоор хүлээлгэж өглөө.
Түүнчлэн энэ үеэр “Улаанбаатар төмөр замы”-ын ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар төмөр замын өнөөгийн байдал, эрх зүйн бичиг баримтын талаар танилцуулга хийсэн юм.