m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 03:20
75
Европын холбооны удирдагчид уулзав

Европын Холбооны удирдагчдын ээлжит уулзалт Бруссельд боллоо.  Удирдагчид Украины хямралын асуудлыг хэлэлцэж, Европын холбоо нь ОХУ-тай харилцах урт хугацааны стратеги хэрэгтэй онцлов. Европын Консулын шинэ Ерөнхийлөгч, Польшийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Доналд Таск Украины зүүн хэсгийн салан тусгаарлах бодлогыг дэмжих үүднээс Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж байгааг дурдаад асуудалд офтимист биш, бодитой хандахыг сануулаад ОХУ-тай цаашид харилцах урт хугацааны бодлого хэрэгтэй хэмээлээ. Тэрээр мөн ЕХ-ны стратегийн асуудал нь Украин биш, ОХУ улс гэдгийг онцоллоо. ЕХ-ны Ерөнхийлөгч Жан Клод Юнкер ЕХ цаашид Украинд мөнгө төсөвлөх боломжгүй гэж үзсэн бол зарим орны удирдагчид  ОХУ-д тавьсан хоригийг суллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.

 ЕХ-ны стратегийн асуудал нь Украин биш, ОХУ улс юм.

ЕХ-ны удирдагчид ЕХ-ны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцэж дэд бүтцийн төслүүдэд 315 тэрбум Еврогийн эх үүсвэрийг төлөвлөжээ.

ЕХ цаашид Украинд мөнгө төсөвлөх боломжгүй.