m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 03:55
72
Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 20-ны бямба гаригт Богдхан хайрханы хишиг барилдаантай бол ням гаригт Сэлэнгэ аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох гэж байна. Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны нэг цуврал болох Богдхан хайрханы хишиг барилдааныг АПУ ХК-тай хамтран зохион байгуулсаар ирсэн бөгөөд өдгөө тус компанийн 90 жилийн ой тохиож байгаа билээ. Тус барилдааны түрүү, үзүүр бөхчүүдийг толилуулъя.

Он                   Түрүүлсэн                         Үзүүрлэсэн

2007 он          у.н М.Өсөхбаяр                  а.а Ш.Жаргалсайхан

2008 он          дал.ав Г.Өсөхбаяр              у.а Д.Азжаргал

2009 он          у.з М.Өсөхбаяр                   у.г Н.Ганбаатар

2010 он          у.н Э.Энхбат                        у.г М.Баяржавхлан

2011 он          а.н Л.Цээсүрэн                    у.н Ц.Одбаяр

2012 он          а.а Н.Батсуурь                     у.н Ду.Батбаяр

2013 он          у.з Ч.Санжаадамба             у.г Д.Рагчаа