m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 04:01
60
Жеки Чаны зураглаач усанд живлээ

Кунг-фугийн мастер алдарт жүжигчин Жеки Чаны тоглож буй “Сураггүй бологч” киноны зураг авалтын үеэр зураглаач Чан Вок Хунг  усанд унасан хэрэг гарлаа.  Өдгөө 51 настай зураглаач хорь гаран жилийн турш зураг авч байгаа арвин туршлагатай нэгэн билээ.  Хонг Конгийн Лантао арал дээр зураг авч байх үеэр завь нь хөмөрсний улмаас ийм осол тохиолджээ.  Гэнэтийн ослыг харсан алдарт жүжигчин зураглаачаа аврахаар шууд ус уруу үсрэн орсон байна.

Жеки Чан зураглаачаа аврахаар ус уруу үсрэн орсон байна.

“Сураггүй бологч” хэмээх инээдмийн кинонд Жеки Чан нэгэн мөрдөгчийн дүрийг бүтээж байгаа юм.