m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 04:10
67
Туслах ажилтнуудад зориулсан сургалт боллоо

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвөөс улс, нийслэл, тээвэр, дүүргийн 1, 2 дугаар Прокурорын газруудын туслах ажилтнуудад Хуульчийн эрх зүйн байдлын тухай  хууль,  Прокурорын байгууллагын тухай  хууль, Прокурорын байгууллагын ажилтны ёс зүй болон компьютерийн хэрэглээ, программ хангамжийн талаарх сургалт зохион байгуулсан байна.

Сургалтыг дүүргийн  нэгдүгээр прокурорын газрын орлогч Ж.Ариунаа, УЕПГ-ын Мэдээллийн технологи, дүн шинжилгээний албаны мэргэжилтэн программист Н.Энхболд, Х.Билгүүн нар удирдан явуулсан ба нийт 88 туслах ажилтан хамрагдсан байна.