m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 04:12
70
Анхны төрөлтийг дагадаг айдас

Хүүхдийн хөдөлгөөн хэзээ мэдрэгдэж эхэлдэг вэ

Хүүхдийн анхны хөдөлгөөн анхан төрөгчдийн хувьд 20 дахь долоо хоногоос мэдрэгдэж эхэлдэг байна. Гэдэс дотор ямар нэг юм маш зөөлхнөөр хөдлөхийг мэдрэх тэр агшин анхан төрөгчдийг хүүхдийн хөдөлгөөн мөн эсэхээ ялгахад нь санаа зовох зүйл болж хувирдаг. Үнэн хэрэгтээ тэр чинь хүүхдийн маань анхны хөдөлгөөн шүү дээ. 

Жирэмсний хордлого хэзээ дуусах бол...

Жирэмсэн үед хордлого өгөх нь хамгийн түгээмэл бэрхшээлүүдийн нэг юм. Гэтэл зарим эмэгтэйчүүд огт хордлого өгөхгүй байх нь ч бий. Ямартаа ч 16 дахь долоо хоногоос эхлэн хордлого намдаж, дахиад ганц хоёр долоо хоногийн дараа огт хордлого өгөөгүй мэт зүгээр болдог байна. 

Миний хүүхэд эрүүл төрөх болов уу, яах бол

Энэ бол жирэмсэн эхчүүдэд түгээмэл тохиолддог санаа зоволт. Ямар хүүхэд төрөх бол гэдэг айдас заримдаа ургуулан бодолттой сүлэлдэхээрээ бүр ч айдас төрүүлнэ гээч. Гэвч таны үр эрүүл саруул бойжиж, саруул сайхан мэндэлнэ гэдэгт итгээрэй. Бүх зүйл сайхан болно.