m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 04:21
42
Шилэн дансны сургалт болов

Шилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5,4 дэх хэсэгт заасны дагуу "Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам" батлагдсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэгч сургалт Дорноговь аймгийн Сайншанд хотод 2014 оны 12 дугаар сарын 17 нд  зохион байгуулагдлаа.  Сургалтанд аймгийн төвийн төсвийн байгууллагуудын дарга, нягтлан бодогч нийт 79 хүн хамрагдав. Сургалтыг МУ-ын Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Х.Ундраа, Дотоод хяналт Эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.Мөнхгэрэл нар заасан байна.