m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 04:31
79
Компаниудын үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулжээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нэр бүхий хувьцаат компаниудын үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны 200 тоот тогтоол, Монголын хөрөнгийн Биржийн “Бүртгэлийн журам”-ын 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.3 дахь заалт, “Дарханы дулааны сүлжээ” ХК-ийн аравдугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн хүсэлт болон “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн энэ сарын 02-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн шалгалтын тайланг үндэслэн “Дарханы дулааны сүлжээ” ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 15.477.101 ширхэг энгийн хувьцааг хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэнтэй нь холбогдуулан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 95.922.045 ширхэг энгийн хувьцаа байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Нэр бүхий хувьцаат компаниудын үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулжээ

Түүнчлэн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 101.974.326 ширхэг энгийн хувьцааг хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэнтэй нь холбогдуулан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 194.474.567 ширхэг энгийн хувьцаа байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулжээ.