m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 05:00
53
Тэмдэгтийн хураамж нь олон улсын төсвийн орлого нэмэгдүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хийж, баталлаа. Дээрх хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ хурдан шуурхай болох, гадаад улсад зуучлалаар суралцаж байгаа суралцагсдын бүртгэлийн тогтолцоо бий болох, энэхүү тогтолцоо бий болсноор гадаадад суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөгчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах харилцаанд ахиц гарах, тэмдэгтийн хураамжаас олон улсын төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг үр нөлөө үзүүлнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.