m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 05:01
91
Орхон аймгийн үсчид амжилт гаргажээ

Орхон аймгийн үсчин гоо засалчид баярын цэнгүүнээ зохион байгуулж ололт амжилтаа дүгнэн цэгнэлээ. Тэд өнгөрч буй онд дэлхийн томоохон уралдаан тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлж оролцож амжилт бүтээлээр үдэж байна.
Тухайлбал орхон аймгийн үсчин гоо засалчид 2014онд дэлхийн аварга шалгаруулах үсчин гоо засалчдын тэмцээнд оролцож 140 гаруй орноос 15-рт бичигдсэн бахдам амжилтыг үзүүлжээ. Мөн бүсийн 8 аймгийн аварга үсчин шалгаруулах уралдаанд хамт олноороо хошуучилж гранпри хүртээд ирсэн юм. Энэ мэтээр тэдний гаргасан амжилт бүтээл арвин.
Цаашид аймаг орон нутгийнхаа нэрийг улс, тив дэлхийн хэмжээнд гаргахаар төлөвлөн байгаагаа энэ үеэр илэрхийлсэн билээ.Үсчин гоо сайхны салбарт аймгийн хэмжээнд 300 гаруй хүн ажилладаг юм. Аймгийн үсчин гоо засалчдын холбоо нь улсын хэмжээнд мэргэжлийн шилдэг холбоогоор шалгарсан явдал нь энэ оны томоохон амжилтын нэг байлаа.