m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 05:02
59
З.Энхболд: О.Баасанхүү нэг хуулийн төслийг гурван удаа оруулж ирж цаг үрэх шаардлагагүй

     УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нарын анх санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд сургууль цэцэрлэгийн байраас 500 метр дотор тамхи худалдан борлуулахыг хориглосон. Энэ хуулийн заалтыг О.Баасанхүү гишүүн өөрчлөлт оруулж 250 метр болгон өөрчлөхөөр оруулж ирсэн ч гишүүдийн дэмжлэг авсангүй. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Тамхины хяналтын тухай хуулийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өндөр үнэлсэн. Маш сайн хууль болсон. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Улсын эдийн засаг тааруу, чухал хуулийн төслүүд хэлэлцэх шаардлагатай байгаа энэ үед тамхины хуульд чухал шаардлагагүй өөрчлөлт оруулахаар их хуралд оруулж ирлээ. Бид ийм аахар шаахар асуудал хөөцөлдөж дэлхийн нийтийн шившиг болж байна. Улс орны эрх ашгийн төлөөх өөр том асуудалд анхаарал хандуулах ёстой” гэсэн юм.

      Дээрх хуулийн төсөл унасантай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд “О.Баасанхүү гишүүн хоёр удаагаа энэ хуулийн төслийг оруулж ирсэн ч уналаа. Дахиж гурав дахиа оруулж ирж цаг алдах шаардлагагүй байх гэж бодож байна” гэсэн юм.