m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 05:02
25
КАРЕК-ын орнуудын уулзалтад оролцжээ

КАРЕК-ын орнуудын тээвэр зуучийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн ээлжит уулзалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд Хонг Конгт болж өнгөрчээ. Тус уулзалтаар тус холбоог бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах төрийн байгууллагын статустайгаар байгуулж албан ёсоор бүртгүүлсэн байна. 

КАРЕК-ын орнуудын тээвэр зуучийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоонд албан ёсоор бүртгүүлжээ

Түүнчлэн холбооны өнгөрсөн жилийн тайлан, ирэх жилийн ажлын төлөвлөгөө болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлбэл зохих төсөл, хөтөлбөр цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Уг уулзалтанд тус танхимын Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан оролцсон аж.