m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 05:06
125
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн нээлттэй хаалганы өдөр болж байна

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн өнөөдөр иргэдэд нээлттэй үйлчилж байна. Энэ өдрөөр тус хүрээлэн иргэдэд олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал хүрэлцэн ирсэн иргэдэд шүүх эмнэлэгийн шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаа танилцах, мэдээлэл өгөх, сэтгэл зүйн зөвөлгөө өгөх, хууль зүйн зөвөлгөө өгөх,үзлэг шинжилгээ хийх, бичиг баримт бүрдүүлэх, гэх мэтчилэн олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байна. Уг өдөрлөг улирал болгон явагддаг аж.

Тухайн эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа нь эрүү иргэн захиргааны болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтанд үзлэг, шинжилгээ  хийж, үндэслэлтэй дүгнэлт гаргах, гэмтлийн зэрэг тогтоох, цогс шинжлэх, хэргийн материал дээр дүгнэлт гаргадаг байгууллага юм.  Гэмтлийн зэргийг тогтоох үзлэг 24 цагийн хугацаанд явагдаг байна.

ШЭШҮХ-ийн дэд дарга, цагдаагийн ахлах дэслэгч Г.Амартүвшин

Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо жил бүр  нэмэгдэж байгаа. Тухайлбал, өдөрт дунджаар 50 орчим хүн 24 цагийн хугацаанд үйлчлүүлдэг. Хэргийн газрын дуудлаганд явж, цогсыг авч ирж хойшлуулагчийн үйл ажиллагаа явагдсан тохиолдол яаралттай шинжилгээнд оруулдаг юм. Харин бусад тохиолдолд эмч нарын хувиарын дагуу шинжилгээнүүд хийдэг. Ослын дуудлага харилцан адилгүй байдаг юм. Дунджаар өдөрт таван хүн нас барж, цогцос хүргэгдэн ирдэг. Ослын төрөл маш олон байгаа. Өвчнөөр, гэмтэж бэртсэн, жолгүй байдал гэх мэт. Ер нь улиарлаас хамаарч янз бүр байдаг.

Дунджаар өдөрт таван хүн нас барж, цогцос хүргэгдэн ирдэг.

Тухайлбал, өвлийн улиаралд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож нас барах тохиолдол давамгайлдаг. Харин зуны улиаралд гол мөрөн унаж нас барах нь их байдаг юм.

Боловсон хүчний хувьд одоогийн байдлаар 50 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа. Орон нутагт шүүх шинжилгээний алба гэж байдаг. Сүүлийн үед боловсон хүчний бодлогын хүрээнд эмч нар сургуулиа төгсөөд ажиллаж байна.

ШЭШХ-ийн эмч Л.Дулмаа

-Нэг цэгийн үйлчилгээ нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна. Ямар үйлчилгээ явуулдаг юм бэ? Иргэд хэр их ирж байна.

-Шүүх эмнэлгийн шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэсийг түшиглэн байгуулсан. Энэхүү нэг цэгийн үйлчилгээний төв 2009 оны арван сарын 25 ны өдөр үйл ажиллагаа нээгдэж, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаага явуулсаар ирсэн. Дийлэнхдээ гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Энэ оны байдлаар зөвхөн манай төвд хандаж байгаа хүний тоо 248 болж өссөн. Энэ тоо Цагдаад хандаагүй шууд нэг цэгийн үйлчилгээнд хандаж ирж буй хүмүүсийн тоо юм. Цагдаад хандан тусгай тогтоолтой ирж байгаа хүмүүсийн тоо амбултороор гардаг. Энэхүү тоо нилээн их үзүүлэлттэй гардаг. 

Манайхаар үйлчлүүлж байгаа иргэд нэг дор цогц үйлчилгээнд хамрагддаг гэсэн үг. Жишээ нь эрх зүйн болон хуулийн зөвөлгөө, сэтгэлзүйн зөвөлгөө гэх мэт бусад үйлчилгээг авдаг. Энд ирж байгаа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсөдийн нас нь 16-35 насны эмэгтэйчүүд голдуу ханддаг. Нийгмийн гаралаар нь авч үзвэл ажилгүй болон биеэ хамгаалах чадваргүй иргэд байдаг. Энэ хүмүүс яагаад хүчирхийлэл дарамтанд өртөж байна вэ? гэвэл голдуу согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн золиос болсон байдаг.

-Хандан ирж буй иргэдэд 24 цагаар хүлээн авааад цаашлаад хэр хугацаанд үйлчилж байна вэ?

-Хандан ирж буй иргэдийг 24 цагаар хүлээн авч, үйлчлэх боломжтой. Түүнээс илүү олон хоногоор үйлчилгээ үзүүлж, байлгах боломж байхгүй. Яагаад гэвэл хоол ундаар хангах боломжгүй бөгөөд олон хүнийг нэг дор байршуулах чадамжгүй байгаа. Харин 24 цагаар хамгаалалтанд авч байршуулаад дараа нь холбогдох байгууллага руу нь зуучлаж өгөх үйлчилгээ үзүүлдэг.

Нийслэлийн цагдаагийн харъяа түр хамгаалах байранд хоол хүнсээр хангагдан олон хоногоор байрлах бүрэн боломжтой. Мөн хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон гэмтэл согог судлал сэргээн засах эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэх мэт газруудад нэг цэгийн үйлчилгээ гэж байгаа тэдгээр газруудад хоол хүнсний асуудал шийдэгдсэн учраас олон хоногоор байршуулан туслалцаа үзүүлэх боломжтой байдаг.

-Үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд байна гэж байна шүү дээ. Хүчирхийлэлд өртөгсөдийн  дийдэнх нь ямар төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг вэ?

-Бага насны охид ихэнхдээ хойд эцгийн дарамт болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн. 5-13 насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөмтгий байдаг. Хамаатан садан болон танил, хөрш айлдаа орхих, хойд эцэгтэй нь ганцааранг нь үлдээх тохиолдолд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Эцэг эхийн хараа хяналт хангалтгүй байна. Гэсэн үг. Бага насны олон охид хойд эцэг болон хамаатан садандаа удаа дараа хүчиндүүлж байсан гэж ханддаг.

-Тухайн хохирогчид танайхаас ямар цогц үйлчилгээ авдаг юм бэ?

-Эрүүл мэндийн үйлчилгээг авах, гэмтлийн зэрэг тогтоолгох, цаашид эрх зүйн болон сэтгэл санааны дэмжлэг зөвөлгөө үзүүлнэ.

ШШҮХ-тамгын хэлтсийн сэтгэлзүйч цагдаагийн дэслэгч С.Энхсансармаа

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр одоогийн байдлаар нэлээд хүн ирж зөвлөгөө авсан. Манайх гэр бүлийн  хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд ээж эгч нар авдаг. Сүүлийн үед бэлгийн хүчирхийлэлд их өртөг болсон байна. Энэ талаар нилээдгүй зөвлөгөө 2013-2014 хооронд 345 үйлчлэгч зөвлөгөө зөвлөмж авсан байгаа. Ерөнхийдөө иргэдийн сэтгэлзүйн боловсрол нэлээд өндөр болсон байгаа ажиглагдаж байна.