m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 05:23
254
Зайсангийн хорих ангиас хоригдол оргожээ

ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих 411 дүгээр ангиас хоригдол оргожээ.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр 20.30 цагийн үед тус хорих ангийн "Амьдралын бүс"-д ажил хийж байсан н.Алтаншагай гэгч хоригдол оргосон байна. Тус оргодол н.Алтаншагай нь өнгөрсөн оны наймдугаар сард Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн 16 настай эрэгтэй гэнэ. Одоогийн байдлаар  эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.

ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих 411 дүгээр ангиас хоригдол оргожээ.