m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 05:26
110
Гэртээ хайнга байх хэрэггүй бүсгүйчүүдээ

Гэрийн хувцас  
   

Өөрийн биед эвтэйхэн , чөлөөт загварын хувцасыг өмсөж бай. Спортын хослол, залуу бүсгүйчүүд бол богино шорт, фудволик...Хэрэв түүнээс ахимаг бол гоёмсог халаадыг өөртөө болон нөхөртөө зориулж худалдаж аваарай.
Цэвэр, цэмцгэр
Эзэгтэй та гэртээ байхдаа аль болох үсээ цэмцгэр самнасан, нүүрээ цэвэрлэж чийгшүүлсэн байх хэрэгтэй.  Хэт тод будаг,арзгар үс гэрт тохиромжгүй. Нөхөр тань таныг илүү энгийн цэвэрхэн байхад татагдах болно.
Эрэгтэйлэг
Гэр бүлийнхээ гэрэл гэгээ болсон эзэгтэй таны хамгийн сайн хийх ажил бол  үр хүүхдээ сайн асарч, амтлаг чанартай хоолоор хань, үр хүүхдээ баясгах явдал юм. Хэт их хүнд хүчир ажлыг нөхөртөө даатгаж бай. Эрэгтэй хүний хийх ёстой ажлыг эмэгтэй хүн хийж байвал бас зохимжгүй харагддаг талтай. Энэ нь бүсгүй хүнийг эрэгтэйлэг гэх үнэлэмж рүү хөтөлдөг юм шүү.