m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 05:33
74
Индонезид галт уул дэлбэрчээ

Индонезийн зүүн хэсэгт орших Хойд Малуку мужийн Гамалама уул өнгөрсөн пүрэв гаригийн шөнө  идэвхжжээ. Энэ удаагийн оргилолтоор хоёр километрийн зайнд халуун лав, үнс нурам цацагджээ.  Индонезийн Үндэсний галт уул судлалын агентлагаас энэ галт уулийн аюултай бүсийг 3.5 км гэж тооцоолов. Галт уулын халуун үнс лав ойролцоох гол хүрсэн ажээ.

Индонезэд 129 идэвхтэй галт уул байдаг байна.

Агентлагийн ажиглагчид галт уулын бэл орчимд сеасмикийн идэвхжилтийг хянаж байна. Одоогоор осол гэмтэл гараагүй ч 2011 онд Гамалама ууланд болсон галт уулын дэлбэрэлтээр зургаан хүн амиа алдаж байсан юм. Индонезэд 129 идэвхтэй галт уул байдаг байна.