m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 06:04
60
Монголын хөлбөмбөгчид Хятад, Лаос, Сингапуртай нэг хэсэгт

Азийн хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах 2016 онд Катар улсад болох билээ. Тус тэмцээний урьдчилсан шат ирэх оны гуравдугаар сарын 23-31-ний өдрүүдэд найман улсад болох юм. Урьдчилсан шатанд оролцох мэдүүлгээ ирүүлсэн 43 улсыг хэсэгт хуваарилахад манайхан “J” хэсэгт БНХАУ, Лаос, Сингапуртай орсон байна. Нийт арван групп байгаа бөгөөд хэсэг бүрийн ялагч арван баг, хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багуудаас өндөр үзүүлэлттэй тав нь, нийт 15 баг шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхийг авах юм. Манай багийн багтсан хэсгийн тоглолтууд БНХАУ-д болох аж.

А” хэсэг: Ирак, Оман, Бахрейн, Ливан, Мальдив

В” хэсэг: Иордан, Кувейт, Кыргызстан, Пакистан, Туркменистан

С” хэсэг: Саудын Араб, Иран, Балба, Палестин, Афганистан

D хэсэг: АНЭУ, Йемен, Тажикистан, Шри-Ланка

Е” хэсэг: Сири, Узбекистан, Энэтхэг, Бангладеш

F” хэсэг: Австрали, Мьянмар, Хонконг, Тайвань

G” хэсэг: БНАСАУ, Тайланд, Камбож, Филиппин

Н” хэсэг: БНСУ, Индонези, Зүүн Тимор, Бруней

I” хэсэг: Япон, Малайз, Вьетнам, Макао

J” хэсэг: БНХАУ, Лаос, Сингапур, Монгол