m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 06:28
29
Иргэдэд мэдээлэл, лавлагаа цахим хэлбэрээр хүрдэг болжээ

Орхон аймгийн прокурорын газраас  Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаад иргэд, байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт мэдээлэл, лавлагааг цахим хэлбэрээр хүргэдэг ажлын ахицтай арга барилыг судлаж орон нутагтаа хэрэгжүлэн, орон нутгийн Прокурорын газруудаас анхны цахим мэдээллийн програмыг нэвтрүүлсэн  аймаг болсон байна.

Ингэснээр иргэдийг шуурхай мэдээ, мэдээллээр хангах, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг  ил тод нээлттэй болгох, прокурорын гаргасан шийдвэрийг цаг алдалгүй мэдээллэхэд ахиц гарч эхэлжээ.