m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 06:35
265
Алба хаагчид цол нэмлээ

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарын тушаалаар өнөөдөр зарим албан хаагчид цол нэмлээ.

Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн хошууч М.Пунсалмаа, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн менежер хошууч Э.Нацагдорж, Батлан хамгаалахын их сургуулийн “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн сургалтын төвийн дарга, сургалт хариуцсан офицер хошууч Ж.Лхагвасүрэн, Цэргийн инженерийн сургуулийн Авто инженерийн тэнхимийн багш хошууч Г.Ариунболд нарт албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цолыг олголоо.

Мөн энэ эрхэм цолыг Гадаад хэлний төвийн дарга хошууч Ч.Нямсүрэн, Эрдэм шинжилгээ, доктор, магистрын сургалтын албаны доктрантурын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Б.Хандсүрэн, ОХУ-ын Санкт-Петербург хотын Материал, техникийн хангалтын академид суралцагч хошууч Н.Чинзориг нар ч мөн адил олгосон юм.

Харин Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн ахмад Н.Эрдэнэбаяр, Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан ахмад Б.Нэргүй нарыг албан тушаалын зэрэглэлийн хошууч цол олголоо.

Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан ахлах дэслэгч Т.Сүхбаатарт ахмад цол, Батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний багш дэслэгч Т.Мөнхчимэг, Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер дэслэгч О.Эрдэнэболд, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер дэслэгч Б.Батбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн ахлах дэслэгч цолыг,  Цэргийн инженерийн сургуулийн автоинженерийн тэнхимийн дадлагын багш ахлах ахлагч Л.Ганбатад сургагч ахлагч  цолыг тус тус олголоо.