m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 06:47
93
Эбола вируст халдвараар 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байна

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37 хувь) хүн нас барсан байна.

Энэ  сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан тус халдвараар өвчилж, 56 хувь (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгджээ.

Түүнчлэн  Либерид найм, Сьерра-Леонд 327, Гвинейд-76 батлагдсан тохиолдол тус тус нэмэгдэн бүртгэгдсэнийг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Эбола вируст халдвараар өвчлөгсөд нь хүйсний хувьд ялгаагүй байгаа бөгөөд харин насны хувьд 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байгаа нь тогтоогджээ.

 Эх сурвалж: ДЭМБ