m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 06:51
65
Буудалд хүүгээ орхиж явсан эмэгтэй биеэ үнэлж байжээ

Өнгөрсөн 11 дүгээр сарын 27-нд нэгэн эмэгтэй Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хайрхан” зочид буудалд гурван настай хүүгээ орхиод явсан талаар бид мэдээлж байсан . Зочид буудлынхан удахгүй эргээд ирье түр хүүг маань харж байгаарай хэмээн хэлээд явсан ээжийг хоёр хоног хүлээгээд ирээгүй учраас цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хүүг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүлийн хөгжлийн төвд шилжүүлсэн байдаг.

Хүүхдийн аав гэх хүнийг олсон ч бичиг баримтгүй учраас цагдаагийн байгууллагынхан ээжийг нь эрэн сурвалжилж эхэлсэн.  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн “Аюулгүй Саппоро” арга хэмжээний үеэр баривчлагдсан 40 гаруй бүсгүйн хамт саатуулагдаад байжээ. Хүүгийн ээж биеэ үнэлж яваад ийнхүү баривчлагдан захиргааны арга хэмжээ авахуулан 20 хоног саатуулагдаад байгаа аж.