m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 06:53
51
Хятадуудын хөлбөмбөгийг хөгжүүлэх супер төлөвлөгөө

Хятадын удирдагч Си Зиньпин орон даяар хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зэхэж байна гэж “The Economist” мэдээллээ. Тэрбээр БНХАУ дээрх хөтөлбөрийг тодорхой хугацаанд, үе шаттай хэрэгжүүлснээр аливаа томоохон урьдчилсан шатыг амжилттай давдаг болж, ДАШТ-ийг зохион байгуулж, тэр ч байтугай дэлхийн аварга болох боломжтой хэмээн үзэж байна.

Ингэхийн тулд тус улсын дунд сургуулиудын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээлийн тоонд хөлбөмбөгийг оруулж, 2017 он гэхэд Хятадын 20 мянган дунд сургуулийг хөлбөмбөгийн талбай, материаллаг баазаар хангах гэнэ.     

Энэ шийдвэрийн дагуу орон даяар шалгаруулалт явуулж, шилэгдсэн 100 мянган хүүхдийг багаас нь системтэй сургах ажээ. Түүгээр ч зогсохгүй 2016 оноос их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын хөтөлбөрт хүртэл хөлбөмбөгийг оруулах гэнэ.

БНХАУ нь өдгөө FIFA-гийн чансаанд 88 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд 2002 оны дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд шалгарч оролцсоноос өөр гавьтай амжилт үзүүлээгүй юм.