m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 07:17
312
Ч.Сайханбилэг: Зөвхөн сая хүрэхгүй цалинтай айлын хүүхдүүдэд 20 мянга олгоно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийж байна. Тэрбээр Засгийн газраас хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж буй юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Тэтгэмжийн хавтгайрлыг бууруулна. Өнөөдөр бизнес хийж байгаа захирлын хүүхдүүд, өнөө маргаашаа аргацааж байгаа энгийн ардын хүүхэд бүгд 20 мянган төгрөг авч байна. Тиймээс зөвхөн нэг сая төгрөгөөс дотогш орлоготой айлын хүүхдэд 20 мянган төгрөг өгдөг болно. Мөн алдарт эхийн одонгийн мөнгийг насан туршид нь өгдөг байдлыг халж, зөвхөн хүүхдүүд нь 0-18 настай бол алдарт эхийн мөнгийг өгнө.

Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хасалгүйгээр төр одоо гаргадаг мөнгөө цаашид үргэлжлүүлэн олгоно. Гэхдээ хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайруулахын тулд нийт хоолны зардлын тал мөнгийг эцэг эхчүүд гаргадаг болно" гэв.

Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Энэ асуудлыг шийдэхдээ болгоомжтой хандаарай. Учир нь нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхдүүд төлбөрийн чадваргүйгээсээ болоод цэцэрлэгээс гарчихдаг юм шүү. Тиймээс үүнийг бодолцож, цэцэрлэгт үнэгүй хамрагдах боломжийг олгоорой" гэв.