m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 07:52
36
Эдийн засгийн төлөвлөгөөг их хуралд өргөн барина

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжилж байна. Тэрбээр улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар болон 2014 оны төсвийн тодотголтой холбоотой зарим мэдээллийг өгсөн юм.

Ерөнхий хэлэхдээ "Төрийн албан хаагч нь тэтгэвэрт гарахдаа 12-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Үүнийг 12 сар болгоно. Мөн ирэх жил төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй. Эдийн засгийн хүндрэлтэйгээр холбогдуулан цомхотгол хийх болж байгаа. Тэгвэл цалингийн нэмэгдлээ хасаад цомхотгол хийхгүй байх арга хэмжээ авна. Түүнчлэн цагдаа цэргийнхэн болон төрөөс хувцсаар хангадаг албан хаагчдын хувцасны хэрэглээг танана.

Мөн малын хөлийн татвар авч, тус орлогыг тухайн орон нутагтаа зарцуулах эрхтэй байх ёстой гэж үзэж байна.

Үндэсний тэтгэлэг буюу оюутны 70 мянган төгрөгийг сурлагын үзүүлэлтээр өгөхөөр болсон.

Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох зэргээр эдийн засгийг сайжруулах арга хэмжээ авна" гэлээ. Мөн эдийн засгийн хямралыг давах төлөвлөөг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина гэв.