m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 07:55
83
"РИО-2016" олимпийн бамбар хилээр аялаж байна

Эртний Грекийн домогт Прометей галын бурхан Зевсээс гал хулгайлан хүмүүст өгч, амьдрал бэлэглэснийг баяр болгон тэмдэглэж улмаар хүн төрөлхтний их наадам олимпийг зохион байгуулдаг болсон. Грекийн Олимп уулан дахь Хестиагийн сүмд мөнх бадамлан асч байдаг ариун галаас эх аван галт бамбарын буухиа өнөө хүртэл спортын ёслол хүндэтгэлийн эрхэм үйл болсоор ирсэн байна.

Эртний энэ түүх өдгөө ч залгамжлагдан үргэлжилж “Дархан хил-Олимп” аяны хүрээнд Монгол Улсын хилээр “РИО-2016” олимпийн бамбар аялаж эхлээд даруй дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас нар зөв тойрон улмаар Хилийн 0146, 0184 дүгээр ангиудад энэ хугацаанд аялаад байгаа юм.

Хилийн отрядууд олимпийн бамбар аялах хугацаанд олон нийт, бие бүрэлдэхүүнийг хамарсан спортын төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Хилийн 0129 дүгээр ангийн хамт олон 12 дугаар сарын 01-ний өдөр “РИО-2016” олимпийн бамбарыг хүлээн аваад байгаа бөгөөд энэ сарын 26-ны өдөр Хилийн 0108 дугаар ангид хүлээлгэн өгөх юм.