m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:01
47
З.Баянсэлэнгэ: Бусдаас дор орохгүй юмсан гэсэн дээ нууцалж байсан мэдээллээ дэлгэлээ

УИХ-ын З.Баянсэлэнгэ өөрийг нь есөн тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан гүтгэж, нэр төрд нь халдсан, хууль хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Хонгконг улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах уулзалтад оролцоод ирсэн. Энэ хооронд намайг “Арз суварга” компанийн нэр дээр есөн тэрбумын тендер авсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна. Би үүнийг улс төрийн зорилготойгоор миний нэр хүндэд халдаж байна хэмээн үзэж байгаа. Учир нь би МАНАН үүсэхийн эсрэг байдаг. Тиймээс энэ гүтгэлэгийг МАНАН-тай холбоотой олгиарх бүлэглэлийн хийж байгаа үйлдэл гэж бодож байна. Ер нь бол хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнх нь улс төрчдийн мэдэлд байдаг шүү дээ. Энэ мэдээллийг нийтэлсэн сайтуудын бичснээр намайг есөн тэрбумын тендер аваад Зайсанд орд харшид амьдарч байгаа гэсэн байна билээ. 

Харин би Чингэлтэй дүүргийн арвандолдугаар хорооны сурагчийн 777 тоотод одоо хүртэл амьдарч байна. Би сард татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад гар дээрээ нэг сая 318 мянган төгрөгийн цалин авдаг. Мөн би  “Худалдаа хөгжлийн банк”-наас цалингийн зээл авсан. УИХ-ын гишүүд дотор над шиг цалингийн зээлтэй хүн байхгүй байх. Бусдаас дор орохгүй юмсан гэж нууцлаж явсан мэдээллээ дэлгэхээс өөр аргагүй байдалд хүрээд хэлж байгаа юм шүү. Би  онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн учраас би холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж, үнэн мөнөө олно. Хэрэв надад идэж, уусан, авсан авлигал байгаа бол шоронд ороход бэлэн байна" гэв.

З.Баянсэлэнгэ гишүүн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе. 

-“Арц суварга” компанийг шалгуулж болдоггүй юм уу. Үнэхээр есөн тэрбум төгрөгийн тендерт оролцсон уу, үгүй юу гэдгийг нь шалгуулвал?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компани тендерт оролцох эрхтэй. Хэн ч авч болно. Харин ямар учраас надтай холбогдосныг би мэдэхгүй байна. Тиймээс тэр компанийн зүгээс мэдээлэл хийх байх. Ер нь УИХ-ын гишүүд тендерт холбогддог. МАН дангаараа, хамтарч засаг барьж байхдаа тендер авч л бйасан. Гишүүдийнхээ бүрэн эрхтэй холбоотойгоор бүх асуудал нь зогсч байсан. Тэгэхээр энэ байдаг үзэгдэл. УИХ-ын гишүүдийн хэн хэн нь тендерт холбогддог вэ гэдгийг би нэр заагаад хэлж чадна. МАНАН-г хүсдэг, хамтарч татвар төлөгчдийн мөнгийг идэх сонирхолтой хүмүүс.

-Тендертэй холбоотой гишүүдээ нэрлэж болох уу?

-Шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдуулж зогсож байсан. МАН-ын Ё.Отгонбаяр гишүүнээс эхлээд хүмүүс мэднэ шүү дээ. Гишүүнийхээ бүрэн эрхэнд халхавчлагдаад амь сугараад үлдэж байсан. Эхнэр нөхрүүд нь ч хүртэл холбогдож байсан.

-Таны гэр бүл, ах дүүсийн чинь нэр дээр компани байдаг уу. Та ер нь МАН-ын гишүүд энэ мэдээллийг гаргасан гэж хардаж байна гэж ойлгож болох уу?

-Манай нөхөр төрийн албан хаагч, ээж минь 70 гарсан хүн. Ямар ч компани байхгүй. Надад дүү байхгүй, нэг ах гадаадад, нэг нь монголд найман нэрийн дэлгүүр ажилуулдаг. Ер нь миний ах дүүст компанитай хүн нэг ч байхгүй. Жижиг бизнес эрхлээд явж байгаа хүмүүс бол байгаа. Хөрөнгө оролгын мэдлүүлэг дээрээ бүгдийг дурдсан. МАН-ыг хардаж байгаа нь зүйн хэрэг. МАН-ынхан өчигдөр УИХ-г боёктлож МАХН-д дэд сайд өгөхгүй гэсэн байна билээ. МАН, “Шударга ёс эвсэл” МАХН-ыг засагт оруулахгүй, биднийг суудлыг багасгах бодлого барьж байсан. Энэ мэдээлэл МАН-ын сайтууд дээр эхэлж гарсан. Тиймээс надад хардах үндэслэл байна. Гэхдээ би МАН гэж нэртэй нь холбож тайлбарлмааргүй байна. Энд зөвхөн МАНАН үүсгэхийг хүсч байгаа бүлэглэл хамаатай. Тэгэхээр энэ бүлэглэлд МАН ч АН ч багтана.

-Г.Уянга гишүүн та хоёр ордын баруун хэсгийн машины зогсоолыг өмчиллөө гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-УИХ-ын 2,3 эмэгтэй гишүүн УИХ-ын даргад хүсэлт гаргасан. Эдгээр гишүүд өөрсдөө машинаа баридаг. Заримдаа хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авдаг учраас гадаа машинд хүүхдээ үлдээдэг. Хуралтай үед машинаа холдуул гэж утасддаг. Бид өглөө яг найман цагт ирдэггүй. Хүүхдээ машин дотроо үлдээчихээд ажил руугаа орно. Гараад ирэхэд хүүхдийн давсан чинэрчихсэн байдаг. Ордонд хүүхэд оруулдаггүй болохоор хүүхдээ шээлгэх газар байдаггүй. ХТэр өдрийн хурлаа харж байгаад ирэхэд зогсоол байдаггүй. Хүнл юм хойно бидэнд ч гэсэн хүндрэлтэй асуудал байдаг. Түүнээс биш жолоочтой, өөрөө машинаа барьдаггүй гишүүдийн талаар яриагүй. 2,3хан эмэгтэй гишүүддээ зогсоол шийдвэрлээд өгөөч гэсэн хүсэлт УИХ-ын даргад тавьсан. Машин явдаггүй өдөр тусалхаараа авхуулаад зогсоол дээрээ машиныг нь тавьж байя гэсэн юм. Тэгэхэд үүнийг синсацлаж байдаг. Би үүнийг гадаадад явж байгаад мэдсэн. Эмэгтэй гишүүд маш их бухимдсан. Яагаад ингэж юм бүхнийг хараар будаж харуулаад байдаг юм бэ. Үүнийг ингэж улс төржүүлэх шаардлага байдаг ч юм уу. Бидэнд үнэхээр шаардлага байсан учраас л хүсэлт тавьсан. Гэхдээ 2,3хан эмэгтэй гишүүддээ зогсоол гаргаад өгөөч л гэсэн.