m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:04
44
Хилийн зурваст мод бэлтгэжээ

Дорнод аймгийн Халхгол сумын хилийн отрядын хариуцсан хэсгээр  улсын хилээс найман км-т Портер маркийн автомашинтай гурван иргэн хилийн зурваст зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсныг хилчид илрүүлжээ. Уг хүмүүст Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Мөн энэсарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн хилийн отрядын хариуцсан хэсгээр улсын хилээс 54 км-т нутгийн гүнд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй явж байсан хоёр иргэнийг хилчид саатуулжээ. Тэдгээр иргэд  ан хийх зорилгоор явсан болох нь тогтоогджээ.