m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:06
103
Импорт 1,023.1 сая ам.доллараар буурчээ

Монголбанкны гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт экспорт өнгөрсөн сарын байдлаар 1,023.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнийг задалж үзвэл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт буурахад машин, механизм, тоног төхөөрөмж, түүний эд анги 38 хувиар буюу 650 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн аж. Харин барилгын материалын импорт өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар буюу 13 сая ам.доллараар өсчээ. Мөн аж үйлдвэрлэлийн орцын импорт 1.0 хувиар буюу 4.0 сая ам.доллараар буурч, өнгөрсөн оны түвшинд хадгалагдсан байна.

Импорт 1,023.1 сая ам.доллараар буурчээ

Оюутолгойн зэс, алтны уурхайн үйл ажиллагаа жигдэрснээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн эрчим хүчний импорт нэмэгдсэн бол нефтийн бүтээгдэхүүний импорт 16 хувиар буюу 207 сая ам.доллараар буурчээ. Хилийн үнэ 2012 оны сүүлээс эхлэн буурч, өнгөрсөн оны есдүгээр сараас өсөх хандлагатай байсан хэдий ч өнгөрсөн оны төгсгөлөөс эхлэн буцаад буурч байна.