m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:31
53
Өмнөговьд цахилгааны үнэ нэмэгджээ

Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 192-р тогтоолоор хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний үнийгшинэчлэн баталж, үнийг найман төгрөг 40 мөнгөнөөс 13 төгрөг 60 мөнгө хүртэл нэмэгдүүлсэн байна.

Уул уурхай олборлох, борлуулах аж үйлдвэр 13 төг 60 мөн, бусад үйлдэр аж ахуйн нэгж 11 төг 20 мөн, айл өрх сарын хэрэглээ 150 квт цаг хүртэл найман төг 40 мөнгөөр  тус тус нэмэгджээ. Харин айл өрхийн сарын хэрэглээ 150 квт-аас илүү гарсан бол 113 төгрөг 90 мөнгөөр нэмж тооцох юм.

Энэ нь сар тутам 100 квт цахилгаан хэрэглэдэг айл байх юм бол 900 төг, 200 квт хэрэглэдэг айл өрх 1500 төгрөгийн нэмэгдэлтэй гэсэн үг юм байна. Үүний гол шалтгаан нь Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний дутагдалд орсон байгаа бөгөөд өнгөрсөн есөн сараас ОХУ-аас авдаг цахилгааны үнэ 24,6 хувиар нэмсэнтэй холбоотой.

Мөн Монголын цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид 5,6 хувь өссөнтэй шууд хамааралтай гэлээ. Улмаар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Эрчим хүчний тухай хуулийн 31-ийн хоёрдугаар заалтыг мөрдөн ажиллахаар болсон бөгөөд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаандаа төлөөгүй хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцож эхлэх юм аж.

Уул уурхай олборлох, борлуулах аж үйлдвэр 13 төг 60 мөн, бусад үйлдэр аж ахуйн нэгж 11 төг 20 мөн, айл өрх сарын хэрэглээ 150 квт цаг хүртэл найман төг 40 мөнгөөр  тус тус нэмэгджээ.