m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:44
54
Хөрөнгө оруулалтын сангийн журам батлагджээ

Хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам батлагдсан байна. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38.10, 63.1.12, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9.2, 19.12, 22.5, 31.3, 37.13, 55.1.2, 55.1.4, 43.4 дэх хэсгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 10-ны өдрийн 436, 437 дугаар тогтоолоор тус журмыг батлагдсаныг нийтэд мэдэгдсэн байна.

Хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны журам батлагдсан байна

Дашрамд дурдахад, “хамтын хөрөнгө оруулалтын сан” гэж нэгж эрхээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.21-д заасны дагуу нийтэд санал болгох замаар мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын санг хэлдэг бол “хувийн хөрөнгө оруулалтын сан” гэж нэгж эрхээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.19-д заасан этгээдийн хүрээнд санал болгон гэрээний үндсэн дээр хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын санг хэлдэг юм байна.