m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:49
88
“Spice Girls”-ын Мел Б-г нөхөр нь зоддог байжээ

 

Английн хэвлэл мэдээлэлээр алдарт "Spice Girls" хамтлагийн дуучин  Мел Б-ийн нөхөр Стефен Белафонте зоддог гэж шуугиан тариад байгаа. Мел Б Английн “X Factor” шоуны шүүгч хийж байгаа бөгөөд энэ сарын 14-ны сүүлийн шатны шалгаруулалтын үеэр нүүр, гар, тохой нь хөхөрсөн, хурмын бөгжгүй байсан аж. Тус шоуны маргааш өөрийн эд зүйлээ аван гэрээсээ явсан гэж “The Sun” сэтгүүл мэдээлжээ. Мөн Английн Grazia сэтгүүлийн ярилцлагадаа гэр бүлийн хүчирхийллийг долоон жилийн турш тэвчиж байна гэсэн мэдээлэл гарчээ. Мел Б хөгжмийн продюсер Стефен Белафонтетой 2007 онд Невада мужийн Лас Вегаст  нууцаар гэрлэсэн бөгөөд 2008 оны арваннэгдүгээр сард гэрлэлтээ олон нийтэд зарласан аж.