m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:50
79
Аутизм агаарын бохирдолтой холбоотой

Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн төвийнхөн 1767 хүүхэд хамруулан хийсэн судалгаагаараа аутизм өвчин нь агаарын бохирдолтой холбоотойг тогтоожээ. Агаарын бохирдлын эрүүл мэндийн хор хөнөөлийн тухайд тодорхой. ДЭМБ-ын тооцоогоор агаарын бохирдол нь жилд дунджаар 3.7 сая хүний үхлийн шалтгаан болдог байна. Жирэмсэн эхийн уушгинаас маш бага хэмжээний тоосонцор цусанд ороход урагт нөлөөлдөг ажээ.

Агаарын бохирдол нь жилд дунджаар 3.7 сая хүний үхлийн шалтгаан болдог.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 245 нь аутизм өвчтэй байсан бөгөөд тэдгээр хүүхдүүдийг тээх үедээ эх нь ямар орчинд амьдарч байсныг нарийвчлан судлахад агаарын бохирдлын төвшин өндөр газарт байсан ээжээс аутизмтай хүүхдүүд төрсөн байв.

Энэ судалгаа агаарын бохирдол нь аутизм өвчний гол шалтгаан болохыг батлаж чадахгүй ч нөлөөлөгч хүчин зүйлүүдийн нэг болохыг баталсан ажээ.