m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 09:34
26
Бид “Реал”-д сюрприз барина

Клубүүдийн ДАШТ-ий финалд шалгараад буй Аргентиний “Сан-Лоренсо” багийн дэд ерөнхийлөгч Марсело Тинелли шигшээ тоглолтын өмнөх бодлоо хуваалцжээ. “Бид бол Өмнөд Америкийн жирийн нэг клуб. Харин “Реал” саятнуудын баг. Тэд хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу амжилттай баг ч бидэнд ч гэсэн өөрийн түүх бий. Гэхдээ хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж байдаггүй. Өнгөрсөн дэлхийн аваргаар Иран Аргентинтай яаж тоглолоо доо. Хэрвээ Месси байгаагүй бол "Альбиселесте" тэр тоглолтод хожиж чадахгүй байсан. Түүний нэгэн адил бид “Реал”-д сюрприз барина” хэмээн тэрбээр ярьжээ.