m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 09:52
29
200 орчим мянган хүн орон сууцанд оржээ

"Орон сууцны ипоте­кийн санхүү­жил­­­тийн тогт­вортой тогтолцоог бүр­дүү­­лэх" дэд хөтөлбөрийн хү­­рээнд хэрэг­жиж буй най­ман хувийн хүүтэй ипо­те­кийн зээлийн хөтөлбөрийн статистик мэ­дээллээр энэ оны арванхоёрдугаар сарын байд­лаар най­ман ху­вийн хүү­тэй орон сууц­ны ипо­те­кийн зээлд хамрагдсан ир­гэдийн тоо 46.1 мянгад хүрч, 200 орчим мянган хүн орон сууцанд ороод байгаа юм байна.

Мөн монголбанкны статистик судалгаанаас үзэхэд энэ сарын 17-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 818.9 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18684 зээлдэгчийн нийт 547.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 27420 иргэнд 1549.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

200 орчим мянган хүн орон сууцанд оржээ

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монголбанктай хамтран ипотекийн зээлийг өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн гаргаж байгаа билээ.