m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 15:46
55
ТОП-20 индекс буурч, “MSE ALL” индекс өсчээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 19-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар“II” ангилалд 16 хувьцаат компанийн нийт 1.719 ширхэг хувьцаа арилжигдлаа. Тус арилжаагаар "Хөх ган" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 652 ширхэг үнэт цаас 62.592 төгрөгөөр арилжигдсан бол үнийн дүнгээр "Ариг гал" ХК-ийн 300 ширхэг үнэт цаас 705.000 төгрөгөөр арилжигджээ. Мөн "Бөөний худалдаа" ХК-ийн үнэт цаасны арилжаа хамгийн их өссөн бол "Ариг гал" ХК-ийнх буурчээ.

ТОП-20 индекс буурч, “MSE ALL” индекс өсчээ

ТОП-20 индекс 14,703.44 нэгж буюу 3.68 хувиар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын  индекс 990.17 нэгж болж 0.04 хувиар  өссөн үзүүлэлттэй байна.