m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.10 12:15
343
Оддын хоббиг сонирхоцгооё

Харж, үнэрлэж, хүрч, сонсохдоо таашаал авдаг, дэргэдээ байгааг нь мэдэхдээ баяр хөөрийг амсдаг тийм зүйлс хүн бүрт байдаг. Үүнийг  “хобби” гэж нэрлэдэг билээ. Тиймээс хүн болж төрсөн л бол заавал дуртай зүйлтэй байх учиртай. Тэгэхлээр хүн бүхэн хоббитой гэсэн үг. Ингээд бүгдээрээ зарим алдартнуудын хоббитой танилцацгаая.

1. "Карибын тэнгисийн дээрэмчид" киногоор үзэгсдийг байлдан дагуулсан холливудын шилдэг жүжигчин Жонни Деп хүүхэлдэйгээр тоглох дуртай. Тэрээр хүүхдүүдтэйгээ “Барби”-гаар тоглох нь амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг хэмээн үздэг бөгөөд эл хоббигоо охидоо бага байхад нь нээжээ. 

 2.  “Оддын дайн”, “Индиан Жонс”-ын адал явдлыг эрэлхийлэгч нэрт найруулагч Жорж Лукас кино ертөнцөөс гадна гэрээ тохижуулах, дугуй унах, мөн хамгийн сонирхолтой бас ховорхонд тооцогдох “хэрэм” тэжээх хоббитой гэнэ.

3. Том Крузийг “нисэх” хоббитой гэдгийг хүн бүр мэдэх ч туялзуур жадаар хичээллэдэг гэдгийг тэр бүр мэдэхгүй болов уу. 2008 онд тэрээр Уилл Смит ба Дэвид Бэкхем нарт өөрийн эл хоббиныхоо тухай ярьжээ. Уилл Смит энэ тухай, “Том туялзуур жадаар хичээллэх бэлтгэлийн тусгай өрөө гаргасан байсан нь байнга завгүй байдаг бидэнд нэг дор хамтдаа хөгжилдөхөд сайхан орчин юм” гэсэн байна.

4.  Брэд Питт уран зураг болон мотоцикл цуглуулах хоббитой.

5. Анжелина Жоли хэмээх энэ гайхалтай эмэгтэй 12 настайгаасаа хойш хутга цуглуулж эхэлжээ. Анхны хутгыг нь түүний ээж бэлэглэсэн байна. Хамгийн сонирхолтой нь, түүний өргөмөл хүү Мэтт ч гэсэн энэ хобби-г нь өвлөн авчээ.