m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.14 02:23
512
Күнз Хамгийн чухал зүйл бол ариун журам юм

Кон Фу-Цзы гэдэг нь “Кун багш” гэсэн утгатай үг бөгөөд тэрээр Лү-ийн хаант улсад (Одоогийн Хятадын Шаньдуны нутаг дэвсгэр) төржээ. Төвгөр духтай байсан учраас түүнийг Чюй (дов толгод  гэсэн утгатай үг) гэдэг байсан бөгөөд  Хятадууд ухаантай хүн тийм духтай байдаг гэж итгэдэг байна. Түүнийг мөн Чжони гэж нэрлэдэг байв. Түүний эцэг цэргийн албан тушаалтай хүн байсан бөгөөд 70 насандаа ахин гэрлэснээр Күнз төрсөн юм. Гэсэн ч эцэг нь Кон Фу-Цзы хүүхэд байхаасаа л биеийн хүчний хүнд ажил хийн өөрийгөө болон эхийгээ тэжээж байсан бөгөөд 15 настайгаасаа эрдэм сурч эхэлжээ. Тэрээр 19 настайдаа эхнэр авч, хааны албанд орж ажиллах болсон юм.

Күнз МЭӨ 530 онд өөрийн сургуулиа байгуулан бичиг үсэг, биеэ авч  явах дүрэм хийгээд суурь мэдлэгийг зааж эхэлсэн байна. Тухайн цаг үед тэрээр 3000 гаруй эрдэм номдоо гаршсан шавьтай байсан гэсэн домог байдаг. Тэдгээр шавь нарынх нь ихэнх түүнийг нас барахад бүтэн гурван жилийн турш гашуудан гуньж байжээ. Тэднээс зарим нь зургаан жил түүний шарилыг эргэж тойрдог байсан гэдэг. Түүний шавь нараас хэдэн арав нь алдартай багш болж, улсынхаа хамгийн өндөр албан тушаалыг хашиж байсан юм. Эх оронд нь улс төрийн тэмцэл өрнөснөөс Кон Фу-Цзы цөллөгт хөөгдсөн бөгөөд арван хэдэн жилийн турш хөрш зэргэлдээ орнуудаар хэсүүчлэн өлсгөлөнтэй тэмцэх болсон байна. Тийнхүү хүнд хэцүү цаг үеийг туулж явахдаа тэрээр “Огт ундаггүй хүнийг биш харин унаад босож байгаа хүний хүчтэй гэнэ” хэмээн үзэн, бууж өгөөгүй юм.

Күнз “Ов залины эсрэг хамгийн сайн хамгаалалт бол цайлган нээлттэй байдал” “Эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй бол эхлүүлээд ч хэрэггүй” “Уурсан хилэгнэж буй хүн үргэлж муу үр дагавартай учирдаг”, Тэнэг хүн алдаагаа өнгөлөн далдалдаг”, “Очих газраа мэдэхгүй хөлөг онгоцонд салхи бүхэн халтай” “Дуугүй байдал бол хүний  сайн анд”, Жинхэнэ алдаа бол алдсан алдаагаа засахгүй байх” зэрэг олон алдартай үг хэлсэн нь дэлхийн олон оронд тархжээ. Тэрээр олон боть номыг засварлан гаргасан бөгөөд тэдгээр нь дэлхийн олон оронд тархжээ. Тэрээр олон боть номыг засварлан гаргасан бөгөөд тэдгээр нь “Күнзийн таван боть” болон “Күнзийн дөрвөн боть” юм. 1905 оныг хүртэл Хятадын төрийн албанд орохыг хүсэгчид эдгээр бүтээлүүдээр шалгалт өгдөг байжээ.

Күнз МЭӨ 479 онд таалал төгссөн бөгөөд Цюойфуд байх түүний булшийг одоо ч очиж үзэх боломжтой юм. тэр хэдийгээр шашин шүтэх явдлыг ойшоодоггүй байсан ч өөрөө шашны нэг урсгал болжээ. Күнзийн бас нэгэн чухал үзэл нь “Ямар нэгэн шагнал урамшууллын төлөө ажиллахгүй байх” юм. “Хүн бүр үүрэгт ажлаа л гүйцэтгэх ёстой, үр дүнгийн тухай бодох ч хэрэггүй” гэж тэр сургадаг байв. Мөн “Хамгийн чухал нь хүн ажиллаж л байх хэрэгтэй. Амжилт болон ялагдал нь биднээс шалтгаалдаггүй бөгөөд зөвхөн хувь тавилангаар зохицуулагддаг. Тийм ч учраас хүн амжилт болон азгүйтэлд анхаарлаа хандуулах хэрэггүй ажээ. Чадах болов уу, үгүй болов уу гэсэн айдсаасаа салж байж л бид гарсан үр дүнд нь сэтгэл хангалуун байна” гэжээ.