m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.15 09:41
145
1124 хүүхэд гадаадад төржээ

Үндэсний Статистикийн хорооноос өнгөрөгч оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн суурь судалгаанаас танилцууллаа.

Тухайлбал Монгол Улсын хүн амын тоо 2 сая 995 949 болсон нь  өмнөх оноос 65672 хүн буюу 2.2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд  82839 хүүхэд төрсний 1124 буюу 1.4 хувь нь гадаадад төрсөн байна. Энэ хугацаанд  81228 эх амаржиж, төрсөн хүүхдийн тоо 81715 болсон нь өмнөх оноос амаржсан эхийн тоо 1857 буюу 2.3 хувиар, хүүхдийн тоо 1935 буюу 2.4 хувиар өссөн байна.

Харин  нялхсын эндэгдэл 1251 болсон нь өмнөх оноос 85 хүүхэд буюу 7.3 хувиар, тав хүртэлх насандаа  1505 хүүхэд эндэж, өмнөх оноос 67 хүүхэд буюу 4.7 хувиар нэмэгдсэн байна.

Үндэсний Статистикийн хорооноос өнгөрөгч оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн суурь судалгаанаас танилцууллаа.