m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.19 05:46
728
С.Төрбурам хайчилбарын үзэсгэлэнгээ Америкт гаргана

АНУ-ын Калифорни мужийн Берклей хотын "Lacis" музей энэ оны хоёрдугаар сарын 6-наас наймдугаар сарын 1-ний хооронд Монголын уран бүтээлч С.Төрбурамын хайчилбарын үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна. С.Төрбурам үзэсгэлэндээ Монголын ардын аман зохиолын баатрууд болон дэлхийн гайхамшгийг уран зөгнөлөөр цаас,  хайч, үдээс, үдээсний машиныг ашиглан холбон дүрсэлж харуулах гэнэ. Мөн дундад зууны Монгол Хятадын  дайны үеийн дайчдын хуяг, дуулга, сэлэм гэх зэрэг хэрэгсэлүүдийг уран чадварлаг бүтээсэн бүтээлүүд багтжээ. Түүний үзэсгэлэнд зочин удирдагчаар Франсис Боид ажиллаж байгаа аж.  Франсис Боид Америкт  дундад зууны үеийн багаж зэвсэг, сэлэм цуглуулдагаараа алдартай нэгэн ажээ.