m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.20 04:52
37
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 1 сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 4, Шувуун хушуут одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.