m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.21 07:28
79
МУИС судалгааны нээлттэй лабораторитой боллоо

МУИС сургалтын нэгдсэн лабораторитой боллоо. Сургалт, судалгааны нэгдсэн лабораторитой болсноор тус сургуулийн ямар ч багш, оюутан уг газарт судалгаа хийх боломжтой болж байгаа юм. Олон улсын томоохон их дээд сургуулиуд нээлттэй нэгдсэн лабораторийг нэвтрүүлсэн байдаг.

Лабораторийн хувьд 138 ам метр талбай бүхий бүх төрлийн судалгаа шинжилгээ хийх тоног төхөөрөмжтэй 

Тус лабораторийн хувьд 138 ам метр талбай бүхий бүх төрлийн судалгаа шинжилгээ хийх тоног төхөөрөмжтэй ажээ. Энд лабораторийн хичээл орсноор судалгааны лабораториудад багш судлаачид, ахисан түвшний оюутнууд судалгааны ажил хийх боломж өргөжиж, эдийн засгийн үр ашиг дээшилнэ хэмээн МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ дурдсан юм. Уг лабораторийн нээлтэнд БШУС-ын сайд Л.Гантөмөр оролцож, сургалт судалгааны ажлыг цогцоор хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан тус сургуулийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлэв.

МУИС сургалтын нэгдсэн лабораторитой боллоо

2013-2014 оны хичээлийн жилд БСШУ-ны сайдын багцаас 511.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сургалт судалгааны лабораторийг бэхжүүлэхэд зарцуулжээ.